Танихгүй эмэгтэйн захидал ( Brief einer Unbekannten)-ыг уншаад эморч байгаа хүн шиг харагдаж чадаж байна уу? 🙈🙈
Хайран амьдрал… Харамсаад ханахгүй нь. Энэ удаа эрчүүд тйим тэнэг биш харин эмэгтэйчүүд ийм тэнэг ш дээ гэж хэлмээр. Хайртай хүн нь хажууханд нь амьдарч байхад гүйж очоод л хөөе би чамд хайртай шүү. Чиний төлөө үхэж чадахгүй ч үхэн үхтэлээ хайрлаж бол чадна. Хамт амьдармаар байна, хайрламаар, хайрлуулмаар байна гээд л хэлчихгүй.
Нас барсан хойно нь хамаг юмны учрыг тайлсан захиа ирж энэ тэр. Сэтгэлд нэг л сэвтэй юм. Хөөрхий өнөө зохиолч нь тэгээд царайг нь ч санахгүй байгаа хүүхэд, хэзээ ч билээ дээ учирч дурласан бүсгүйн төлөө үлдсэн насаараа өөрийгөө зүхэж таарна даа.
Нууцлаг байх сайхан ч хэтэрвэл хэцүү байдаг юм байна шүү. Хүссэн үгээ хэлж, мэдрэмжээ хүнд хүргэж чаддаг байгаарай. Зоригтой байгаарай. Амьдрал богинохон. Амжвал аль болох олон хүн хайрла бас олон хүнд хайрлуул.
Бид хэнд ч өргүй. Харин өөрийгөө л бүрэн хайрлаж аз жаргалтай амьдрах л өртэй.
*Танихгүй эмэгтэйн хайртаасаа холдож хичнээн жил тарчилсэн тэр Инсбрүк хотод би амьдардаг юм. Зүгээр гайхуулсан юм аа 🤪